Сайншанд салхин паркийнхан нутгийн иргэдтэй наадамлалаа

Сайншанд Салхин Паркийн төлөөлөл 7-р сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  Дорноговь аймгийн Үндэсний их баяр наадамд оролцож, , хоёр талын хамтын  ажиллагааг идэвхжүүлэн, орон нутгийн иргэдэд төслийн талаархи мэдээллийг хүргэх  ажлыг амжилттай зохион байгууллаа.

Нутгийн иргэдэд төслийн талаархи мэдээллийг хүргэхийн сацуу Сайшанд Салхин Паркийн зүгээс Их насны морьдын уралдааны шагналын санг 11 сая төгрөгөөр ивээн тэтгэв. Түрүү морьдын шагналыг Дорноговь аймгийн засаг дарга Т. Энхтүвшин гардуулав.

 “Бид Дорноговь аймгийн баяр наадамд оролцож  байгаадаа баяртай байна. Дорноговь аймгийн наадмын морины барианы хэсэг манай төслийн талбайтай ойролцоо байрладаг тул бид Их Насны морьдын уралдааны эхний таван байрыг шагнахаар шийдсэн билээ. Их насны морьдын  уралдаан нь морьд хүчтэй, хамгийн урт замыг туулдаг учраас наадамчин олны хүсэн хүлээдэг хамгийн сонирхолтой уралдаан байдаг. Дорноговь аймгийн иргэд салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлэхийг бидэнд ерөөж байгааг бид их билэгшээн хүлээн авлаа.”  гэж Сайншанд Салхин Паркийн төслийн удидагч Р.Давааням ярив.

Орон нутгийн эдийн засгийг дэмжих нь Сайншанд Салкин Паркийн нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн нэн тэргүүний асуудал байдаг. Энэ утгаараа бид орон нутгийн бизнесүүдэд шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлэх боломжийг хайдаг. Энэ удаагийн үйл ажиллагаагаар наадамчин олонд Сайншанд хотод үйлдвэрлэсэн Салхин паркийн нэрэмжит аяга, уут зэргийг бэлгэнд бэлтгэсэн.

Иргэн О. Гантуяа нь орон нутагтаа жижиг оёдлын цех ажиллуулдаг ба нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар ханган ажилладаг бүсгүй юм. Наадмын үеэр хүүгийн хамтаар ирж, “Таньдаг уут байна” хэмээн инээмсэглэхэд төслийн төлөөлөл болсон бидэнд том бэлэг болсон юм. Манай төслийн сурталчилгааны уутыг нийлүүлсэнд талархал илэрхийлье.

[envira-gallery id=”3086″]