Сайншанд Салхин Парк ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалтын тестийн програм хангамжийн машин гардуулан өглөө.

Сайншанд Салхин Парк ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалтын тестийн програм хангамжийн машин гардуулан өглөө.

28954607_807274692790642_8433883519434093204_o“Хүний хөгжлийг дэмжих жил”, МУ-ын гавьяат багш У.Доёдын нэрэмжит Математикийн улсын 54 дүгээр олимпиад зохион байгуулахтай холбогдуулан Боловсрол, соёл урлагийн газар, Сайншанд сумын ЕБ-ын I сургуульд Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа “Сайншанд Салхин парк” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд буцалтгүй тусламжаар АНУ-ын SCANTRON маркийн /2ш/ Шалгалтын тестийн машиныг гардуулан өглөө.

Тус тестийн машиныг Боловсролын үнэлгээний хөгжлийн төвийн төлөөлөл ирж ашиглах заавар зөвлөмжийг өгч байгаа бөгөөд ЕБ-ын 12 дугаар ангийн 140 хүүхдээс шалгалт авч засах юм.

Тестийн машинтай болсноор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд багш нарыг сургах, даалгаврын сан бүрдүүлэх, хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар боловсруулах, боломж бүрдэх юм.