Шилдэг бүтээлүүд Сайншанд салхин паркийн турбин дээр хэвлэгдэнэ.

Дорноговь аймгийн Сайншанд сумд хэрэгжиж буй “Сайншанд Салхин Парк” төслийн баг хамт олон хүүхдийн баярыг тохиолдуулан “Энергийн төвд эргэлдэх салхин сэнс” сэдэвт гар зургийн уралдааныг санаачлан Сайншанд сумын ЗДТГ-ын ажлын хэсэгтэй хамтран зохион байгууллаа. Уг ажил нь Сайншанд төслийн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уралдаанд Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын 400 орчим сурагчдын 450 гаруй бүтээл оролцсон юм.

Нийт бүтээл дундаас шилдэг 5 гар зургийг шалгаруулж, тэдгээр зургийг Сайншанд Салхин Парк төслийн 5 салхин турбины багана дээр 2 жилийн хугацаатай байршуулахаар болжээ. Үүнээс гадна шалгарсан зургийн эздийг зөөврийн компьютер, ухаалаг гар утас, таблет, дижитал зургийн аппарат зэрэг гарын бэлгээр шагнасан юм.

 

I байр –            Сайншанд сумын 3-р сургууль 8А М.Бүрэнтунгалаг

II байр –          Сайншанд сумын 5-р сургууль 8Б Н.Үүрийн-Цолмон

III байр –         Сайншанд сумын 2-р сургууль 11В Т.Мөнхзаяа

Тусгай байр-  Сайншанд сумын 3-р сургууль 8Б Б.Маргад

Тусгай байр-  Сайншанд сумын 5-р сургууль 11В Э.Сувд-Эрдэнэ

 

 

fhzdfg eee

Түүнчлэн удаах байранд шалгарсан 100 бүтээлийн эздийг Сайншанд Салхин Парк төслийн туслан гүйцэтгэгчид болох MCS, Newcom, CMEC, Vestas зэрэг компаниуд гарын бэлгээр шагналаа.

Цаашид Сайншанд Салхин Парк төслийн хамт олон “Хүүхдийн боловсрол ба Ногоон хөгжил” сэдэвт ажлын хүрээнд санаачлага гарган ажиллах төлөвтэй байна.