Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум IX дэх удаагаа зохион байгуулагдлаа

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”  9 дэх жилдээ зохион байгуулагдлаа.  Үндэсний энэ форум нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ололт амжилт, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцдэг салбарын онцгой ач холбогдол үйл явдал юм.  Энэ удаагийн форумыг Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо, Салхины эрчим хүчний ассоциаци хамтран зохион байгуулж  төр, хувийн хэвшлийн 170 байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцлоо.   Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол улс 2019 оны төгсгөлд нийт суурилагдсан хүчин чадлын 22-25 хувьтай тэнцэх 300 МВт-ын хүчин чадалтай нар салхины станцуудтай болно. Дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. Бид байгаль орчинд хор нөлөөгүй сэргээгдэх хүчний эрчим хүчийг ашиглах ёстой. Өнөөдрийн байдлаар бид хэд хэдэн гарц байна. Бидний алсын том амбиц бол Азийн супер сүлжээ юм. Зүүн хойд азийн орнуудад хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг хангахад говийн нар салхийг ашиглах юм. Энэ чиглэлээр олон улсын байгууллага байгуулагдсан. Үүнийг бид ашиглаж чадвал Сэргээгдэх эрчим хүчний салбарт маш том дэвшилт болно. Бид дэлхий нийтийн туршлагаас хэрэгжүүлж энэ салбарыг хөгжүүлнэ” гэж хэллээ.

Форумын хүрээнд олон ажил зохион байгуулагдсан бөгөөд цаг үеэ олсон өндөр ач холбогдол бүхий илтгэлүүд тавигдаж, салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

[envira-gallery id=”3517″]