Сайншанд салхин паркийн эхний сэнс цахилгаан үйлдвэрлэн нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж эхэллээ

Өнгөрөгч Баасан гариг буюу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутанд Сайншандын Салхин Паркын нам ба өндрийн чадлын тоноглол Монгол улсын эрчим хүчний сүлжээнд холбогдож, бямба гаригийн 19цаг 47 минутад эхний салхин сэнсийг техникийн комисс хүлээн авч Сайншанд салхин парк нь цахилгаан үйлдвэрлэж эхэлснийг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Манай улсын хамгийн том, 55МВт хүчин чадал бүхий салхин станцын 25 сэнс ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Сайншанд салхин парк нь өөрийн динамик компенсаци буюу тохируулагч төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд илүү найдвартай цахилгааныг нийлүүлж  эхэлж байна.

Тус салхин станц бүрэн ашиглалтанд орсноор нийт 100.000 гаруй айл өрхийг цахилгаанаар хангахийн сацуу, 200.000 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаар мандалд дэгдэхээс сэргийлж Монгол улсын нүүрстөрөгчийг бууруулах хөтөлбөрийн зорилтод хувь нэмэр оруулах юм.