Сайншанд Салхин Парк ХХК

Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Сайншандын салхин паркийг байгуулахаар Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан байна.

Төслийн үр дүнд, 117.5 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдэхээс гадна шинээр бий болгох ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлж байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

Төслийн барилга угсралтын ажил 2017 оны 8-дугаар сард эхлэсэн. Улсын комисст 2018 оны 2 дугаар хагаст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

wind

Мэдээ