Хамтрагч байгууллагууд

Энжи нь цахилгаан эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх процесст хүлэмжийн хийг бууруулах зорилгоор, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалт болон тэдгээр нөөцийн зүй зохистой хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тус групп нь хувь хүн, компани болон хотуудад инновацийн хамгийн үр ашигтай шийдлийг хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан дараах дөрвөн чиглэлийг санал болгодог: сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт үр ашиг, шингэрүүлсэн байгалийн хий, дижитал технологи зэрэг болно. Тус компани нь Франц болон Бельги улсад 3668 МВт суурилагдсан салхины эрчим хүчний үйлдвэр байгуулсан нь олон улсын эрчим хүчний тэргүүлэгч компани болжээ. Одоогоор 154 950 орчим ажилтан, ажилчидтай жилийн орлогын хэмжээ 69,9 млрд еврод хүрсэн. 

Ферростаал нь дэлхийн 40 гаруй орон өөрийн салбар компаниудаа нээсэн, 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, нийт 3600 гаруй ажиллагчтай олон улсын төсөл хэрэгжүүлэгч компани бөгөөд салхины эрчим хүч, хими нефтийн үйлдвэрлэл болон бусад аж үйлдвэрлэлийн төслүүдэд инженерчлэл, худалдан авалт болон барилга угсралтын (EPC) ажил гүйцэтгэдэг компани юм.