Үйл ажиллагаа

Манай төслийн 2014 оны ажил хөрөнгө оруулагч Ферростаал компанитай харилцан тохиролцсон төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Манай төлөвлөгөөгөөр энэ жилдээ багтаан төслийг санхүүжилтанд бэлэн болгож, 2015 оны 7-р сараас барилгын ажлыг эхлэж, 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Энэ төлөвлөгөө бол нилээд шахуу төлөвлөгөө юм. Төслийг санхүүжилтанд бэлтгэх үе шатанд бид дараахь үндсэн чиглэлүүдээр ажил төлөвлөсөн.

  1. Төр захиргааны байгуулагуудаас авах зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэн авах /шинэчлэлт хийх, засвар хийх, шинээр авах /
  2. Урьдчилсан инженерингийн ажил гүйцэтгэх / бүхий л инженерингийн зураг төсөл, тооцоолол, судалгаа шинжилгээний ажлыг хийх /
  3. Турбин сонголтыг хийх/ урьдчилан судлагдсан компаниудын дунд тендерийн материал өгч сонгон шалгаруулах /
  4. ЕРС буюу инженеринг, нийлүүлэлт, барилга угсралт хийх компанийг сонгох/ урьдчилан судлагдсан компаниудад тендерийн материал өгч сонгон шалгаруулах /
  5. Гүйцэтгэгч, дэд гэрээлэгч нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах
  6. Эзэмшигчийн инженеринг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
  7. Хөрөнгө оруулалтын бүтэц зохион байгуулалтыг шийдвэрлэх / 30/70 харьцаатай хувьцаа эзэмшигчдийн бүтэц, банкны зээлийн бүтэц /Энэ шахуу төлөвлөгөөний дагуу гадаад, дотоодын нийт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй интернационал баг гадаад дотоодод байрлан шаргуу ажиллаж байна. Бид одоогоор дараахь ажлуудыг хэрэгжүүлээд байна. Үүнд:
  1. Газрыг өргөтгөх асуудлыг Дорноговь аймгийн аймаг, сумдын ИТХ-д тавиад асуудлыг шийдвэрлүүлж, шинэ ерөнхий төлөвлөгөөний дагуу 230,8 га газар байсныг 458 га болгосон.
  2. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт оруулах асуудлаар ЭХЯ-ны дэргэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, нэмэлт өөрчлөлт орсон Шинэчлэн найруулсан ЦЭХХХА гэрээг ЭХЗХ-гоор батлуулж, ЦДҮС ТӨХК-тай байгуулсан.
  3. Сайншанд салхин паркийг Төвийн эрчим хүчний системтэй холбогдох үеийн горимын тооцоог Бодит чадал ХХК-тай гэрээ байгуулан шинэчлэн хийлгэж байна.
  4. ДҮТ-тэй ССП-ын эрчим хүчний горим зохицуулалтын үйлчилгээний гэрээ байгуулах талаар ажлыг эхлүүлээд эхний уулзалтуудыг хийгээд байна.
  5. Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг шинэчлэн боловсруулах компанийг сонгон шалгаруулж, ажлыг эхлээд байна.
  6. Шувуу судлалын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Их Монтис ХХК нь шувуу судлалын ажлыг эхлээд, хаврын судалгааны ажил 4 удаа хийгдээд байна.
  1. 5000 –ны масштабын нарийвчлалтай Байр зүйн зураг зурах зургийн компанийг сонгон шалгаруулж, Монмет Инжинееринг ХХК гүйцэтгэж бэлэн болгосон.
  2. Хөрсний шинжилгээ хийх компанийг сонгон шалгаруулаад, Гоулдер компани гүйцэтгэж, урьдчилсан хөрсний шинжилгээний дүгшнэлт гаргасан.
  3. Салхины нөөцийн судалгааг 80,60,40,20 м-ийн өндөрт 2013 оны 11-р сараас эхлүүлж, 2014 оны 12-р сард олон улсын банкны шаардлага хангасан Салхины нөөцийн дүгнэлт гаргаж өгсөн.
  4. ССП-ын Төвийн эрчим хүчний системтэй холбогдох ЦДАШ, дэд станцын зургийг зурах компанийг сонгон шалгаруулж, Баясалтөгс ХХК ажлыг эхлээд 75 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
  5. Урьдчилсан майкросайтинг буюу Салхин паркийн урьдчилсан ерөнхий төлөвлөгөөг гаргасан.

Салхин турбины техник,технологиор дэлхийд тэргүүлж байгаа,үйлдвэрлэлд амжилттай ашиглагдаж байгаа,

  1. Салхин турбины техник , технологиор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын GE, ХБНГУ-ын Siemens, Nordex, Данийн Vestas, БНХАУ-ын Sinovel болон Gold wind зэрэг компаниудын турбинуудыг судлаж, урьдчилсан үнийн саналыг авсан байгаа.

       2. Эдгээр турбинуудаас шалгаруулалт явуулж, Данийн Vestas фирмийн       V-110 маркийн 2 МВт-ын хүчин чадал бүхий турбиныг сонгосон болно.

ЕРС буюу инженеринг, нийлүүлэлт болон угсралтыг гүйцэтгэж түлхүүр гардан авах нөхцөлөөр болон хэсэгчилэн гүйцэтгэх нөхцөлөөр ажиллах компаниудыг судлаж олон улсын тендерийг 2014.07-р сараас зарласан. Манай тавих гол шаардлага бол эрчим хүчний томоохон төслийг урьд нь байгуулж байсан туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий компани, консерциум байх.

Олон улсад ЕРС хийх туршлагатай томоохон компаниудыг судласаны үндсэн дээр Австралийн Leighton, Өмнөд Солонгосын Unison, Daelim,  БНХАУ-ын  Sinohydro, CMEC, Монголын Эм Си Эс групп, HERA Холдинг зэрэг нийт 18 компаниудын дунд олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулсан. 2015 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчийг эцэслэн сонгох болно.

  1. Манай турбин нийлүүлэлт,угсралт ,инженеринг, тээвэрлэлт, зам тавих, Өндөр хүчдэлийн шугам байгуулах, дэд станцыг байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэгчийг энэ ондоо багтаан сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулахаар гэрээний төслүүдийг бэлтгэж байна. Энэ ондоо багтааж бүхий л гэрээг байгуулахаар ажиллаж байна.
  2. Ирэх 2015 оны 8-р сараас эхлэн манай барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөсөн тул бүхий л дэд гэрээлэгч нар гэрээ байгуулсан, урьдчилгаа төлбөрөө аваад ажил эхлэх бэлтгэлээ хангасан бахйхаар төлөвлөж байна.