infograph

МАНАЙ УЛСЫН СЭРГЭЭХДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ

Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй билээ. Тэдгээрээс товч танилцуулахад:

Салхины эрчим хүчний нөөц

Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласыг 2001 онд АНУ-ын Эрчим хүчний департаментын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн тусламжтайгаар боловсруулсан.  Уг  салхины нөөцийн атласт зааснаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 160000 км2 талбай нь салхины эрчим хүчийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцтэй гэж тогтоосон.  Салхины эрчим хүчний нөөц сайтай ийм бүс нутаг нийт нутаг дэвсгэрийн (1,565,000 км2) 10 хувийг эзэлж байна. Салхины эрчим хүчний нөөц сайтай ийм бүс нутагт нэг ам километр (нэг км2) талбайгаас  хамгийн багаар тооцоход  7 мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүнийг салхин станцын суурилуулсан хүчин чадлаар илэрхийлвэл 1,100,000 гаруй МВт ба жилд  2.5 триллион киловатт/цаг(КВт/ц) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байгаа гэсэн үг юм. Манай улсад 20,000 МВт-аас доошгүй нөөцтэй 13 аймаг бий. Үүнээс 9 аймгийн нутаг дэвсгэр 50,000 МВт-аас дээш нөөцтэй. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр 300,000 МВт гаруй салхины эрчим хүчний нөөц байгаа гэж үзэж байна. Салхины дундаж хурд 5- 7 m/ секунд байдаг боловч өвлийн улиралд салхины хурд буурч томоохон салхин сэнсний үйл ажиллагааг эхлүүлэхэд хүрэлцдэггүй байна.

Нарны эрчим хүчний нөөц

Олон жилийн хэмжилтийн дүнгээс үзэхэд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны нийлбэp цацpагийн хэмжээ жилд 1200-1600 кВт*ц/м2 хүрдэг ба нийт нутгийн хэмжээгээp жилд иpэх нийлбэp цацpагийн хэмжээ 2.2*1012 МВт-ааp үнэлэгдэж байна.

Нарны  гийгүүлэх хугацаа монгол орны төв, хойд хэсэгт жилд 2600 цагаас багагүй бөгөөд өдрүүдтэй бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 4.5кВт/ц/м2.  Харин манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан говь, тал хээр, цөлийн бүсэд нарны  гийгүүлэх хугацаа 2900-3000 цаг бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 5.5-6.0 кВт*ц/м2  байна.

Усны эрчим хүчний нөөц

Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7 МВт буюу одоогоор 1000 МВт орчимд нь судалаагаар батлагдсан байдаг. Монгол Улсын усны эрчим хүчний бүх нөөцийн ойролцоогоор 70% нь баруун бүсэд Ховд гол, төвийн бүсэд Сэлэнгэ мөрөн болон бүх цутгал голуудтайгаа, зүүн бүсэд Онон, Хэрлэн голуудаас бүрддэг байна.