wind
  • Монгол улсад 117.5 сая ам долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ.
  • 2 сая орчим шоо метр цэвэр ус хэмнэнэ.
  • 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэнэ.
  • Төвийн бүсийн системийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Говийн бүсэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгоно.
  • Чойр-Айраг-Сайншанд-Замын Үүд чиглэлийн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  • Жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээтэй тэнцэх ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Жилд 210 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлнэ.
  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болгох 200 гаруй мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлнэ.
  • Барилга угсралтын явцад 400 гаруй ажлын байр бий болгоно.
  • Салхин паркийн үйл ажиллагаа эхэлсэнээр 30-40 тогтмол ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан.

Төслийн салхины нөөцийн судалгааг 2006 оноос хийсэн. 2013 онд олон улсад танигдсан байгууллагаар 80м өндөр хэмжилтийн багжийг суурилуулан 20м, 40м, 60м болон 80м төвшинд хэмжэлтийг хийж байна. Судалгаагаар салхины дундаж хурд 7,7 м/сек байна гэж тогтоосон нь төслийн байршил салхины арвин нөөцтэйг батлав.

Салхин паркийг барьж байгуулах нийт 486 гаруй га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км-ийн зайд оршино. Мөн Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь энэхүү төслийн зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг хэмнэж байна.

Сайншанд салхин парк төсөл нь Дани улсын дэлхийд тэргүүлэгч Вестас компаний 25 ширхэг салхин турбиныг суурилуулна. Энэ нь тус төслийг дэлхийн жишигт нийцсэн салхин парк болохыг илтгэнэ.