ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

               Юуны өмнө энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй баг хамт олон,  хөрөнгө оруулагч, дотоодын болон олон улсын санхүүжүүлэгч  банкууд, төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажилладаг бүх оролцогч талууддаа Сайншанд Салхин Парк ХХК-ийн өмнөөс талархал илэрхийлье.

Сайншанд Салхин Парк ХХК нь МУ ын тогтвортой хөгжлийн нэг хэсэг болж, Засгийн газрын зүгээр баримталж буй бодлоготой нийцэн сэргээгдэх эрчим хүчний салбарт өөрийн хувь нэмрийг оруулж буйдаа  баяртай байна. 

Тухайлбал 55 МВт суурилагдсан хүчин чадал бүхий манай салхин парк нь жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг ханган ногоон эрчим хүч үйлдвэрлэж, 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлж байгальд ээлтэй ногоон эрчим хүчийг үйлдвэрлэн ажиллаж байна.

Ажиллагсдын аюулгүй ажиллагаа хэзээнээс манай тэргүүн чиглэлийн нэг байсан. 2021 оны эхнээс КОВИД-19-ийн халдварын дэгдэлт эрс нэмэгдэж, улс даяар шилжилт хөдөлгөөн болон бусад хязгаарлалт тогтоосонтой холбоотой тодорхой хүндрэлүүд гарсан ч манай ажилтнууд хөдөлмөрийн чадвар алдалтгүй ажиллсан өдрөө 1,200 болгон үргэлжлүүлж аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллалаа.

Мөн түүнчлэн манай хамт олoн 2021 онд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд үйлдвэрлэж түгээх төлөвлөгөөгөө даруй 14%, 2020 оны гүйцэтгэлээс 20% давуулан биелүүлж, өндөр бүтээмж үзүүллээ.

Дэлхийг хамарсан цар тахлын хүндрэлийн үед ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй орчинг бий болгох, зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, цар тахлаас урьдчлан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх гэх зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон  идэвх санаачлага гарган ажилласан билээ.

Бид энэ амжилтанд дэлхийд өрсөлдөх чадвартай ажилтнууд, удирдлагын баг, гэрээт компаниуд, харилцагчид болон аймаг сумдын оролцогч талуудын дэмжлэгээр хүрсэн билээ.

Энэ бүх ололт амжилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэндээ Сайншанд Салхин Парк ХХК-ийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

ГҮНЭЭ ХҮНДЭТГЭСЭН,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                             М.МЯГМАР-ЭРДЭНЭ