Сайншанд салхин парк ххк
Төслийн салхины нөөцийн судалгааг 2006 оноос хийсэн. 2013 онд олон улсад танигдсан байгууллагаар 80м өндөр хэмжилтийн багжийг суурилуулан 20м, 40м, 60м болон 80м төвшинд хэмжэлтийг хийж байна. Судалгаагаар салхины дундаж хурд 7,7 м/сек байна гэж тогтоосон нь төслийн байршил салхины арвин нөөцтэйг батлав.
Салхин паркийг барьж байгуулах нийт 486 гаруй га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км-ийн зайд оршино. Мөн Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь энэхүү төслийн зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг хэмнэж байна.
Сайншанд салхин парк төсөл нь Дани улсын дэлхийд тэргүүлэгч Вестас компаний 25 ширхэг салхин турбиныг суурилуулсан. Энэ нь тус төслийг дэлхийн жишигт нийцсэн салхин парк болохыг илтгэж байгаа билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд
Хамтрагч байгууллагууд
Мэдээ мэдээлэл
Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагааны ажиллагсадын ажил мэргэжлийн V уулзалт уралдаанд Сайншанд Салхин Парк баг тэргүүн байр эзэллээ.