Сайншандын салхин цахилгаан станцад 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд талууд гарын үсэг зурлаа

Монголд гурав дахь удаагийн хувийн хөрөнгө оруулалт бүхий Сайншандын салхин цахилгаан станц нь  гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүжилтийн багц хүлээн авахаар болов.

Тус станцын төслийг хэрэгжүүлэгч Сайншанд Салхин Парк ХХК нь дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Раднаабазарын Даваанямын дэмжлэгтэйгээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас (EBRD) авахаар болжээ.

Төслийн санхүүжилтээс 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг EKF, Данийн Экспорт Хөгжлийн Агентлагаас батлан дааж, NORD/LB банк зуучлагчаар оролцож үлдсэн 31,5 сая ам.долларыг EBRD-наас гаргаж байна.

Салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол дахь нүүрсхүчлийн хийн ялгарал багасгаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй  суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д тус тус хүргэх засгийн газрын зорилтод нийцэх юм.

Улаанбаатар хотоос зүүн өмнөд зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурьлуулах юм. Барилга угсралтын ажлыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ишлэл:

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) Эрчим Хүч, Байгалийн Нөөцийн асуудал хариуцсан Гүйцэтгэх Захирал Нандита Паршадын хэлсэнээр: “2009 онд Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцад хөрөнгө оруулсанаас эхлээд, EBRD нь Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг тууштай дэмжигч байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн бүхий л салхины эрчим хүчний төсөлд бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа болон санхүүжилтыг хангасаар байна. Сайншандын төсөл бол бидний хөрөнгө оруулсан Монгол дахь гуравдахь салхин цахилгаан станцын төсөл бөгөөд би энэхүү ирээдүйтэй салбарт шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа туйлын таатай байх болно.”

Европын Хөрөнгө Оруулалтын Банкны (EIB) Дэд Ерөнхийлөгч Жонаттан Тэйлорын хэлсэнээр: Европын Хөрөнгө Оруулалтын Банк нь Азид уур амьсгалын холбогдолтой хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн бөгөөд нүүрсний хэрэглээнээс татгалзахад шинэ хувилбарыг санал болгож буй салхин цахилгаан станцын Монгол дахь хөгжлийг дэмжихдээ таатай байна. Сайншандын салхин цахилгаан станц нь дэлхийн хэмжээний технологийг ашиглах төдийгүй салхин эрчим хүчийг эрс тэс уур амьсгал бүхий алслагдсан бүс нутагт амжилттай ашиглаж болохыг харуулах болно.”

Европын Холбооноос Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ханс Дийтмар Швайсгутын хэлсэнээр: “Монгол болон Европын Холбоо нь Уур Амьсгалын Өөрчлөлтийн Талаарх Парисын Хэлэлцээрийг үзэглэсэн. Шинээр баригдаж буй Сайншандын салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулахад Европ, Монголын нягт хамтын ажиллагааг бүрдүүлж байна. Европын санхүү, техникийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулахад Говь Цөлийн салхины эрчим хүчийг ашиглах тал дээр Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар хамтын санаачлагыг хэрэгжүүлж байна.”

Данийн Экспорт Хөгжлийн Агентлагийн Дэд Гүйцэтгэх Захирал Кристиан Олгаардын хэлсэнээр: “Монгол шиг улс оронд хувийн салхин цахилгаан станц байгуулах нь маш түвэгтэй асуудал билээ. Санхүүгийн олон түншүүдийн нягт хамтын ажиллагааг хангах болон тухайн улс орон болон төсөлд тулгарч болох онцгой эрсдэлүүдийг хоёуланг нь даван туулах чадавхийг бий болгоход туйлын хүндрэлтэй. Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны тусламжтайгаар уг төслийг санхүүжүүлэх боломжтой болсондоо туйлын баяртай байна.”

 ЭНЖИЭ-гийн Ази-Номхон Далайг Хариуцсан Гүйцэтгэх Захирал Паул Магуйрэгийн хэлсэнээр: “ЭНЖИЭ-гийн зорилт бол бүгдэд нэн ялангуяа хөгжиж буй бүс нутгуудад цэвэр бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дамжуулан эрчим хүчийг ханган нийлүүлэх явдал билээ. Монгол улс нь аж үйлдвэржилт болон хотжилтоос улбаалсан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээнээс шалтгаалаад эрчим хүчний сорилтуудтай тулгараад байна. ЭНЖИЭ-гийн Сайншандын салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалт нь бидний Монголд хийж буй хамгийн анхны эрчим хүчний төсөл бөгөөд энэ нь бидний эрчим хүчний салбарт олон улсад тэргүүлэгч болон нүүрс ашиглалтыг бууруулах зорилттой бүрэн нийцэж буй бөгөөд улс орны эрчим хүчний хэрэгцээг хангахад үнэмлэхүй хувь нэмэр оруулах юм.”

Ferrostaal GmbH-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн Гишүүн Доктор. Клаус Лескерийн хэлсэнээр: “Сайншандын салхин цахилгаан станцын төслийн Санхүүжилтийг Баталсан нь Ferrostaal төдийгүй Монголын засгийн газар, ард иргэдийн хувьд чухал үйл явдал билээ. Сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт оруулах нь зөв чиглэлд хөгжихийн тулд хийх чухал алхам юм. Бидний хувьд Монголын уул уурхайн салбарт нилээдгүй олон жил оролцсон бөгөөд энэ удаад сэргээгдэх эрчим хүчний салбарт цаашид амжилттай төсөл хэрэгжүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.”

Хөгжиж Буй Орнуудын Хөрөнгө Оруулалтын Сангийн (IFU) Гүйцэтгэх Захирал Томми Томсэны хэлсэнээр: “Бидний Сайншандын салхин цахилгаан станцад оруулж буй хөрөнгө оруулалт нь хөгжиж буй орнууд болон шинээр бий болж буй зах зээлүүд дэх уур амьсгалд-ээлтэй төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Данийн уур амьсгалын-холбогдолтой технологиудыг хэрэглээг дэмжих зорилттойгоор ажилладаг Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сангийн зорилтуудтай бүрэн нийцэж байна. Сайншандын төсөлд Данид үйлдвэрлэгдсэн салхин турбинуудыг ханган нийлүүлэхээр болоод байна. Бид Монгол улсыг ногоон эрчим хүчний хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд туслах энэхүү томоохон хэмжээний төсөлд оролцож буйдаа туйлын баяртай байна.”

Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Тэнхимийн Сэргээгдэх Эрчим Хүчний Зөвлөлийн Тэргүүн бөгөөд Сайншанд Салхин Парк ХХК-ийн Захирал Раднаабазар Даваанямын(Radnaabazar Davaanyam) хэлсэнээр: “10 жилийн турш үргэлжилсэн төслийн төлөвлөлт, хэлэлцээрийн үе шат өнгөрч, Сайншандын салхин цахилгаан станцын барилгын ажил эхлэх болсонд миний бие туйлын баяртай байна. Уг станц нь ашиглалтанд орсноор дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж  ялангуяа Улаанбаатар- Дорноговь чиглэлийн эрчим хүчний ханган нийлүүлэлтийн чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулахболно. Төслийн түншүүд болох ЭНЖИЭ болон Ferrostaal нь уг төслийн үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын Эрчим Хүчний Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо болон Дорноговь аймгийн удирдлагууд уг төслийг дэмжиж ирсэн.”

 Ерөнхий танилцуулга:

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Тухай (EBRD)

EBRD нь зах зээлд-чиглэсэн эдийн засгийг хөгжүүлэх болон Мороккогоос эхлээд Монгол, Эстониас эхлээд Египет хүртэлх 30 гаруй улс орны хувь хүн болон бизнес эрхлэгчдийн санаачлагыг дэмжихэд чиглэнсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг банк юм. Тус банк нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууд дахь сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд дэмжигч юм. EBRD-ийн шинэ зорилтын хүрээнд амжилттай, тогтвортой зах зээлийн эдийн засгийг тодорхойлогч өрсөлдөх чадвар,  нийтэд хүртээмжтэй байдал,  байгаль орчинд ээлтэй байдал, сайн-засаглал, уян хатан, нэгдмэл байдал зэрэг зургаан зорилтыг хангахаар зорьж ажиллаж байна. Тус банкыг дэлхийн 66 орон, Европын Холбоо болон Eвропын Хөрөнгө Оруулалтын Банк хамтран байгуулсан байна.  .

 Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Тухай (EIB)

Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) нь Европын Холбооны Гишүүн Орнуудын санаачлагаар байгуулагдсан урт-хугацааны зээл олгогч байгуулагч юм. Тус банк нь ЕХ-ны бодлогын зорилтуудад хувь нэмэр оруулах урт-хугацааны санхүүжилтыг шийдвэрлэж өгдөг байна.. EIB нь 1997 оноос Монголд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийслэл Улаанбаатар хотын усны дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт оруулж байсан билээ. EIB нь сэргээгдэх эрчим хүчний салбарын дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд өнгөрсөн жил дэлхий даяар салхины, газрын гүний, нарны болон усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 3,9 тэрбум ЕВРО-гийн хөрөнгө оруулалтыг оруулжээ.

 EKF-ийн Тухай

EKF Данийн Экспорт Хөгжлийн Агентлаг нь салхины эрчим хүчийг дэмждэг дэлхийн тэргүүлэгч экспорт хөгжлийн агентлаг юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд, EKF нь хуурай газрын болон далайн 100 гаруй салхин цахилгаан станцыг санхүүжүүлсэн ба дэлхий даяарх экспорт хөгжлийн агентлагуудаас салхины эрчим хүчинд оруулсан хөрөнгө оруулалтын ойролцоогоор 60%-ийг эзэлдэг байна..

 ЭНЖИЭ-гийн Тухай

ЭНЖИЭ нь эрчим хүч үйлдвэрлэх процесст хүлэмжийн хийг бууруулах зорилгоор, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалт болон тэдгээр нөөцийн зүй зохистой хэрэглээг үйл ажиллагаандаа  нэвтрүүлэн ажиллаж байна. Тус групп нь хувь хүн, компани болон хотуудад инновацийн хамгийн үр ашигтай шийдлийг  хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан дараах дөрвөн  чиглэлийг санал болгодог: Үүнд: сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт үр ашиг, шингэрүүлсэн байгалийн хий, дижитал технологи зэрэг болно .

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.engie.com

 Ferrostaal-ын Тухай

“Ferrostaal Индастриал Прожектс” нь дэлхийн 40 гаруй оронд  салбар компаниудаа нээсэн, 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, нийт 3600 гаруй ажилтан ажиллагчтай олон улсын төсөл хэрэгжүүлэгч компани бөгөөд салхины эрчим хүч, хими нефтийн үйлдвэрлэл болон бусад аж үйлдвэрлэлийн төсөлд инженерчлэл, худалдан авалт болон барилга угсралтын (EPC) ажил гүйцэтгэдэг компани. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ferrostaal-ip.com

Хөгжиж Буй Орнуудын Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай (IFU)

IFU нь Африк, Ази, Латин Америк ба Европын улс орнуудад бизнес эрхлэх хүсэлтэй компаниудад эрсдэлийн капитал олгож, зөвлөгөө өгдөг. Хөрөнгө оруулалт нь бонд болон зээлийн хэлбэрээр худалдааны нөхцөлтэйгээр хийгддэг байна. Тус сангийн зорилго нь хөрөнгө оруулж буй улс орнуудынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд оршдог. IFU нь хөгжиж буй орнууд болон шинээр бий болж буй зах зээлүүд дэх уур байгаль орчинд ээлтэй төслүүдэд санхүүжилтыг дэмжих болон Данийн уур амьсгалын-холбогдолтой технологиудыг хэрэглээг дэмжих олон нийт-хувийн санаачлагаар байгуулагдсан Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сангийн санхүүжилт хариуцсан зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. IFU-н төв байр нь Копенгаген хотноо байрладаг бөгөөд Хятад, Сингапур, Энэтхэг, Өмнөд Америк, Кени, Гана, Нигер, Колумб болон Украйн улсуудад бүс нутгийн салбаруудтай. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifu.dk/en хаягаар авна уу.

 Хэвлэлийн төлөөлөгчид:

EBRD: Свитлана Пиркало, Svitlana.Pyrkalo@ebrd.com, +44 20 7338 7105

EKF: Улла Жепсэн, ulj@ekf.dk, Утас: +45 35 46 26 78, +45 81 710 928 

EIB: Ричард Виллс, r.willis@eib.org, Утас: +352 4379 82155, +352 621 555 758

ENGIE: Уянга Батжаргал, uyanga.batjargal@engie.com, Утас: +976 70002940

Ferrostaal: Мартин Вьечэрс, martin.wiechers@ferrostaal.com, Утас: +49 201 818 2820

IFU: Рун Норгаард, rno@ifu.dk, Утас. +45 33 637 560