Засвар үйлчилгээний гэрээ байгуулах

Сайн байцгаана уу ?

“Сайншанд Салхин Парк” ХХК нь сонирхогч талуудаас 35/110 кВ-ын “Шанд” дэд станц, 6.3км урттай 110кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ болон 14.1 км нийлбэр урттай 35кВ-ын кабель шугамын  засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Хийгдэх ажлын төрөлд шугам, тоноглолын төлөвлөгөөт үзлэг засвар, хэмжилт туршилт, РХА шалгалт, тохируулга, төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ зэрэг багтана. Эдгээр ажил үйлчилгээг бүгдийг эсвэл хэмжилт, туршилт, РХА шалгалт, тохируулга болон шугам, тоноглолын үзлэг засварын аль нэгийг гүйцэтгэх санал ирүүлж болно.

Үнийн санал авах явц дараахь дараалалтай байна.

  • Сонирхогч талууд дээрхи ажил үйлчилгээг үзүүлэх сонирхол, боломжтой талаараа (байгууллагын танилцуулга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ХАБАЭ-ийн бодлого журам, сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, боловсон хүчин, туслан гүйцэтгэгч, багаж, тоног төхөөрөмжийн мэдээлэл) 2021 оны 10 сарын 20-ны дотор info@sainshandwindpark.mn хаягт явуулна.
  • Шаардлага хангасан сонирхогч талд үнийн санал ирүүлэхэд шаардагдах тоноглолын техникийн тодорхойлолт болон холбогдох багц материалыг хүргүүлнэ. Нэмэлт тодруулга, мэдээлэл авах боломжтой.
  • 2021 оны 11 сарын 10-ны дотор info@sainshandwindpark.mn хаяг руу үнийн саналаа явуулна.

 

Холбоо барих дугаар: 75050055, 99035537