Сайншанд салхин паркийн зам засварын ажлын сонгон шалгаруулалтад урьж байна

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“Сайншанд Салхин Парк” ХХК нь сонирхогч талуудаас Дорноговь аймгийн Сайншанд хотоос 10 км-т байрлах үйлдвэрийн 10.1 км урттай дотоодын замыг засварлах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна. Хийгдэх ажлын жагсаалт буюу ажлын даалгаварт дурдсан ажлуудыг гүйцэтгэх бөгөөд сонирхогч талтай доорхи байдлаар хамтран ажиллана.

Үнийн санал авах явц дараах дараалалтай байна.

• Сонирхогч талууд дээрхи ажил үйлчилгээг үзүүлэх сонирхол, боломжтой талаараа (байгууллагын танилцуулга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ХАБАЭ-ийн бодлого журам, сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, боловсон хүчин, туслан гүйцэтгэгч, багаж, тоног төхөөрөмжийн мэдээлэл) 2022 оны 09 сарын 06-ны дотор info@sainshandwindpark.mn хаягт явуулна.
• Шаардлага хангасан сонирхогч талд үнийн санал ирүүлэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл хүргүүлнэ.
• 2022 оны 09 сарын 15-ны дотор info@sainshandwindpark.mn хаяг руу үнийн саналаа явуулна.

Сайншанд салхин паркийн зам засварын ажлын даалгавар
• Засмал замаас салаад СТГ№12 хүртэлх 6.1 км замыг хусч тэгшлэх, үерт урссан
хэсгүүдэд дүүргэлт хийн дагтаршуулах
• Засмал замаас салаад СТГ№25 хүртэлх 10.7 км замын 2 талын шуудууг сэргээн
засварлах
• Төв замаас 30 м буюу нийт 282 м2 талбайд асфальтан зам тавих
• Сайтын гадна байрлах автомашины зогсоолыг бүрэн хийж дуусгах
• СТГ№24 хажууд үерт урссан хэсгийн замыг дагтаршуулан янзлах
• Замын дагуух ус зайлуулах худгуудыг цэвэрлэж бөглөөс гаргах, далийсан шонг
тэгшилж суулгах, СТГ№25 кабелийн бороонд урссан хэсгийг буцааж булах
• СТГ№ 23 хажууд байрлах худгын дээд хэсгийн кабелийн овоолго усанд урссанг
дахин шороогоор дүүргэх
• СТГ№25, 17-18 хажууд ус тогтдог хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийх
• СТГ№2-3, 12-13 кабелийн трасс дээгүүр машин зорчих бетонон давуулга хийх

Холбоо барих дугаар: 75050055, 99035537

 

Leave a Comment