Сайншанд салхин парк төслийн авто замын засвар арчлалтын ажлын сонгон шалгаруулалтад урих тухай

Сайншанд салхин парк төслийн авто замын засвар арчлалтын ажлын сонгон шалгаруулалтад урих тухай

            Сайншанд Салхин Парк ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах “Шанд” дэд станцын шороон зам нь хотгор гүдгэр ихтэй, дэржигнүүр үүссэн,борооны улмаас ховил үүсч далан сэтэрч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэлтэй байдал үүссэн. Иймд дулааны улиралд багтаан 2022 оны 10-р сарын 20-ноос өмнө буюу гадна температур +5с дээш байх үед засварын ажлыг хийх шаардлагатай байгаа юм.

Тиймээс энэхүү ажлыг хийх сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл та бүхэн доорх ажлын шаардлагын дагуу үнийн санал болон материалаа ирүүлж өгнө үү.

      Гүйцэтгэх ажил

  Зорчих хэсгийн өргөн 5,5м,замын нийт урт 10,75км

  1. Эхлэл пк0+00-с пк10+750 хүртэл автогрейдрээр хусаж тэгшлэн 98%хүртэл нягруулах
  2. Эхлэл пк0+00-пк6+150 хайрган хучилт хийж 98% нягруулах,
  3. Пк6+150-пк10+750 хусч тэгшлэх эвдэрсэн хэсэгт дайрга хийж, нягруулах,
  4. Замын уртад 10,75км-т 2 талаар өөрийн шуудууг сэргээх,
  5. Ус тогтсон пк8+250 цэгт Ф1000мм,8м урт ус зайлуулах төмөр бетон хоолой шинээр хийх
  6. Одоо ажиллаж байгаа ф1000 3 цэгийн хоолойн дүүрсэн шороо лагийг ухаж авч дохионы шонгуудыг тэгшлэн будаж ус гарах хэсэгт 18м2 чулуун өрлөг хийх.
  7. Төв замаас салж буй гарцан дээр /м250/цемент бетоноор 15см зузаан 282м2 гарцын хатуу хучилт хийх,
  8. Сайтын гадна зогсоолын талбайд /м250/ цемент бетоноор 12см зузаан 340м2 хатуу хучилт хийж тэмдэглэгээ байрлуулах.
  9. Газар доогуурх кабел дээгүүр гарч байгаа орон нутгийн зам дагуу 6м өргөн 10м урт бетон зам хийж кабелын даланг хамгаалах.

Бүрдүүлэх материал:

  • Байгууллагын танилцуулга, тусгай зөвшөөрөл
  • Ижил төсөөтэй ажлын сүүлийн 3 жилийн туршлага
  • Гүйцэтгэлд оролцох мэргэжилтэн, ажилтнуудын товч мэдээлэл, туршлага
  • Ажил гүйцэтгэл шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц боломжтой талаар мэдээлэл

 

Санал илгээх:

Сонгон шалгаруулалтын мэдээллийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагаас өмнө info@sainshandwindpark.mn хаягт илгээнэ үү.

Ажил гүйцэтгэлийн төлөвлөсөн хугацаа:

2022 оны 9 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэх

Холбоо барих дугаар: 75050055, 99035537

Leave a Comment