35 кВ кабелийг трассын дагуу ухаж гарган сунгах ажлын даалгавар

Гүйцэтгэх ажил : 35 кВ кабелийг трассын дагуу ухаж гарган сунгах ажлын
даалгавар
 

Ажлын нэр: V110 2.2 маркийн салхин турбин генераторын Safe Plus СССV 35 кВ ячейкэнд холбоотой YJLV 23-26 35 kV 3*185мм хөндлөн огтлол бүхий XLPE кабелийн нөөц хэсгийг ухаж гарган  ячейкруу сунгаж татах, муфт хийгдэж дууссаны дараа хөрсийг нягтруулан буцааж булах.

1.     Зорилго: Кабелийн үзүүрүүд дээр халалт өгч кабель гэмтэх эрсдэлтэй болсон тул кабелийг трассын дагуу ухаж гарган нөөцөөс ячейкруу сунгаж татах

2.       Хамрах хүрээ: СТГ№19, 20

3.      Ажил гүйцэтгэх компаний чадавхи :

  •        БХБЯ-аас авсан тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх
  •       Тухайн ажлыг хийх шаардлага хангасан эрх, туршлага бүхий мэргэжилтэнтэй байх
  •        Сүүлийн 2 жил ижил төстэй үйл ажиллагаа гүйцэтгэсэн байх
  •        Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх
  •        Уг ажлыг хийхэд шаардлагатай дүрэм журмыг мэддэг байх

 4.      Ажил эхлэх хугацаа : 2022.10.20

Санал илгээх

Сонгон шалгаруулалтын мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 17 цагаас өмнө info@sainshandwindpark.mn хаягт илгээнэ.

 

Холбоо барих дугаар: 75050055, 99035537

Leave a Comment