Ажлын байрны нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны мэргэжилтэн

Ажлын байрны нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны мэргэжилтэн
Байршил: Дорноговь аймгийн Сайншанд хот

Ажлын байрны хураангуй:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны ХАБЭА БО ажилтан нь удирдлага болон ажилчидтай идэвхтэй хамтран ажиллаж эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүх ажилчид, гэрээгээр ажил гүйцэтгэгчид болон зочдод бүрдүүлэх болон хадгалах үүрэгтэй бөгөөд тус компанид эрүүл, аюулгүй ажиллах дадал бүхий соёлыг дэмжин ажиллана. ХАБЭА БО ажилтан нь мөн тус цахилгаан станцын байгаль орчны сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгах болон байгаль орчны холбогдох дүрэм, журамтай нийцүүлж байх үүрэгтэй.

Чадвар, туршлага, ерөнхий шаардлага:

·        ХАБЭА-н мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх

·        Бичиг баримт боловсруулах, хэрэгжилтийг хянах, дүгнэх,тайлагнах

·        ХАБЭА стандартын дагуу дүрэм журам боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай байх

·        ХАБЭА тай холбогдох сургалтыг бие дааж болон багаар зохион байгуулах чадвартай байх

·        Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй бол сайн гэхдээ зайлшгүй биш.

·         Үйлдвэрийн салбарт дор хаяж +3 жил ХАБЭА БО чиглэлээр ажилласан байх.

·        Монголын ХАБЭА БО хууль, дүрэм журмын талаар ерөнхий мэдлэгтэй.

·         Компьютерийн хэрэглээний программууд ашиглах чадвартай.

 

Байвал зохих шинж чанарууд:

·        Хамт олон болон багаар ажиллах чадвартай.

·        Бичгийн болон ярианы чадвар сайтай байх.

·        Бусдад нөлөөлөх, бусдад шаардлага тавих чадвартай байх

·        Манлайлах, зохион байгуулах чадвартай байх

·        Зарчимч, шударга байх

·        Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу тал болно.

 

Гүйцэтгэх үүрэг:

  • Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах
  • Компанийн хэмжээнд Байгаль орчны болон ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журам, бодлого, стандартыг хэрэгжүүлэх, хуульд нийцүүлэн зохих дүрэм журмыг боловсруулж хэрэгжүүлэх, хяналт тавих
  • ХАБЭА-н үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг тайлагнах
  • Удирдлагууд хөрөнгө оруулагч болон бусад эрх бүхий байгууллагад ХАБЭАБО-ны шаардлагатай тайлангууд бэлтгэн өгөх
  • Ажлын байранд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг нормын дагуу цаг хугацаанд олгох, зөв зохистой хэрэглэхэд нь хяналт тавих

·        ХАБЭАБО-ны сургалтуудыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, ажлын байранд ХАБЭА-н дүрэм журмын сургалтуудыг явуулах, ажиллагсдыг сургаж бэлтгэх

·        Талбайд ажил гүйцэтгэх гэрээт гүйцэтгэчдэд ХАБЭА-н шаардлага стандартын дагуу хяналт шаардлага тавих

·        Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана

 

Анкетийг 2023 оны 10 сар хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99032525 дугаараас авна уу.
И-мэйл: info@sainshandwindpark.mn, bolor.baasan@sainshandwindpark.mn

Анкетыг дараах холбоосоор татаж авна уу.

 

https://www.sainshandwindpark.mn/…/Employee-application…

Leave a Comment